English
НүүрҮйл ажиллагааБүрд Холдинг ХХК
Үйл ажиллагаа


Бүрд Холдинг ХХК

“Бүрд групп”-ийн бүрэлдэхүүн компаниудын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор “Бүрд холдинг “ ХХК-ийг үүсгэн байгуулсан.

Компаниудын үйл ажиллагааны хууль, эрх зүйн үндэс, хүний нөөцийг зөв бүрдүүлэх, нийтээр дагаж мөрдөх эрхийн актууд, дотоод журам, ажлын байрны тодорхойлолт зэргийг нягт уялдаатай боловсруулж мөрдүүлэх үүргийг “Бүрд холдинг “ ХХК хүлээн ажилладаг юм.

Үйл ажиллагаагаа өөр хооронд нь уялдуулахын зэрэгцээ дотоод, гадаадын бусад байгууллага, хуулийн эдгээд, бизнесийн түншүүд, төв, орон нутгийн төр, захиргааны байгууллагатай харилцах асуудлууд тус компанийн хариуцах асуудлын хүрээнд хамрагдаж байна.

Бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай өөрийн болон гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг зөв хувиарлан, зохицуулах, захирлуудын зөвлөлийн гишүүд болон ажилтнуудын зүгээс гарсан цэцэн мэргэн оюун ухаан, шинэ, дэвшилтэд санал, санаачлагыг цаг алдалгүй ажил хэрэг, үр ашиг болгох явдал бидний амжилтын үндэс гэж үздэг.

“Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” гэсэн уламжлалт монгол ёсыг удирдлага болгож, ажилтан бүр өөрийнхөө л сайн сайханы төлөө ажиллаж байгаа гэсэн өөриймсөг сэтгэлээр ажилдаа хандаж, компани нь өсөн хөгжихийн хирээр хүн бүрийн амьдрал дээшилж, улмаар улс гүрэн нь баян чинээлэг, хүн ард нь аз жаргалтай болно гэсэн зарчмыг барьж, хамтдаа амжилтанд хүрэхийн төлөө бид хичээн ажиллаж байна.

Хаяг: Moнгол Улс, Улаанбаатар хот, Баянгол Дүүрэг 2-р хороо,
Сөүлийн гудамж 45/8, Бүрд Холдинг ХХК-ийн байр 8-р давхар,
Утас:  
976-70005005
Факс:
976-70112552
Цахим хаяг:
contact@burd.mn

 
Мэдээ
“Барилга Орон Сууц-2013” үзэсгэлэн
2013-09-08
Манай компани уг үзэсгэлэн худалаанд БГД-ийн...
Шинэ орон сууц 2013 үзэсгэлэн
2013-08-19
Жил бүрийн найман сард зохион байгуулагддаг...
Орон сууц үзэсгэлэн яармаг 2013
2013-08-30
Манай компани “Барилга орон сууц 2013” үзэсгэлэнгээр...
"Манай гэр" халамжийн төвийн хүүхдүүдтэй өнгөрүүлсэн нэг өдөр
2012-12-15
"Монгол Трэйвэл Эйжэнси" ХХК нь 2011 оноос “Манай...
Бусад мэдээ
 
Copyright © 2014 Burd Group. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Нүүр   |   Холбоо барих   |   RSS Feed